“Таван Толгой Транс”-ийн нэрэмжит Өмнөговь аймгийн зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг Тавантолгой ХК ивээн тэтгэж оролцлоо
Хаврын тэргүүн сарын шинийн 4-ны билэгт сайн өдөр Цогтцэций суманд “Таван Толгой Транс” -ийн нэрэмжит, аймгийн зүүн бүсийн хурдан морьдын уралдаан болж өнгөрлөө. Өмнөговь аймгийн хаврын бүсийн уралдааныг Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар, Тавантолгой ХК, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Наранцэцэгийн Амгалан нар ивээн тэтгэж, амжилттай зохион байгууллаа.
Хаврын бүсийн уралдаанд Өмнөговь, Дундговь аймгийн сумдын уяачид хурдан хүлэг морьдоо уяж сойн оролцсоноос хурдан азарганы уралдаанд:
1. Цогтцэций сумын Сийрст багийн харьяат, Тавантолгой ХК-ны орон нутаг хариуцсан төлөөлөгч Батмөнхийн Тогтохын хээр азарга түрүү магнайд хурдаллаа.
2. Цогтцэций сумын Цагаан-овоо багийн харьяат Амгалангийн Эрдэнэ-Очирын мөндөр зээрд аман хүзүүдэж
3. Дундговь аймгийн Хулд сумын Батжаргалыг шарга азарга айргийн 3-т хурдалж
4. Өмнөговь аймгийн Засаг дарга Бадамгаравын Бадраагийн зээрд азарга айргийн 4-т хурдалж
5. Цогтцэций сумын Билгэх багийн харьяат Энхсайханы Эрхбаярын зээрд азарга аймгийн 5-д тус тус хурдаллаа.
Их насны морьдын уралдаанд:
1. Ханбогд сумын харьяат аймгийн алдарт уяач н.Нэхийтийн цэгээн морь түрүүлж
2. Ханбогд сумын харьяат аймгийн алдарт уяач Амарбаясгалангийн хүрэн морь аман хүзүүнд
3. Цогтцэций сумын Цагаан-овоо багийн харьяат Амгалангийн Эрдэнэ-Очирын цэгээн морь айргийн 3т
4. Дундговь аймгийн Хулд сумын Содномбаатарийн Найдандоржийн хул морь айргийн 4-т
5. Дундговь аймгийн Хулд сумын н.Батжаргалыг шарга торь айргийн 5-т хурдаллаа.
Соёолон насны морьдын уралдаанд:
1. Ханбогд сумын харьяат аймгийн алдарт уяач Нэхийтийн Содон хар үрээ түрүү магнайд хурдалж
2. Дундговь аймгийн хулд сумын уяач Ж.Эрдэнэбаатарийн хүрэн үрээ аман хүзүү
3. Цогт-Овоо сумын уяач н.Мягмархүүгийн бор үрээ айргийн 3-т
4. Сэр-Одын бүүдэн үрээ айргийн 4-т
5. Цогтцэций сумын уяач Загдзүсэмийн хээр үрээ тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.